Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жеймс Жонес зодог тайлахаа мэдэгдлээ

АҮСБХ-ны лигийн “Кливленд Кавальерс” багийн довтлогч Жеймс Жонес энэ улирлыг дуусгаад “Морьтон цэргүүд”-ийн өмсгөлтэйгээр зодог тайлахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жеймс Жонес зодог тайлахаа мэдэгдлээ
Жеймс Жонес зодог тайлахаа мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

АҮСБХ-ны лигийн “Кливленд Кавальерс” багийн довтлогч Жеймс Жонес энэ улирлыг дуусгаад “Морьтон цэргүүд”-ийн өмсгөлтэйгээр зодог тайлахаар болжээ. Энэ 10 дугаар сарын дөрөвний өдөр 36 нас хүрсэн тэрбээр Лэброн Жэймсийн хамтаар “Майами Хит” болон “Кливленд Кавальерс” багт тоглохдоо сүүлийн таван жил дараалан АҮСБХ-ны лигийн шигшээ цувралд шалгарсан. Ингэхдээ аваргын цомыг гурван удаа (2012, 2013, 2016 онд) хүртсэн юм. Леброны хамтаар дөрөв дэх аваргын цомоо хүртэхийн төлөө шинэ улирлыг эхлүүлэх гэж буй тэрбээр 2017 онд буюу энэ улирлыг дуусгаад зодог тайлахаар боллоо.

Жеймс Эндрью Жонес 2003 онд АҮСБХ-ны лигийн драфтын хоёрдугаар тойргийн 49 дэх сонголтоор “Индиана Пэйсерс” багт сонгогдож, мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлж байсан. Үүнээс хойш “Финикс Санс”, “Портленд Трэйл Блэйзерс”, “Майами Хит” багуудад тоглосон тэрээр 2014 оноос хойш Кливленд хотын багт хүчин зүтгэж байгаа юм. Лигийн гурван удаагийн аварга тэрбээр 2011 онд лигийн бүх оддын тоглолтын холын зайн шидэлтийн тэмцээнд түрүүлж байсан амжилттай.

Бэлтгэсэн: О.Сонинбаяр

Хуваалцах