Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Жимс, жимсгэнэ" үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийлэг хальсан хүлэмжийг нийлүүлж байна

"Атрын III аян"-ыг үргэлжлүүлэх, "Жимс, жимсгэнэ" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо, жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Жимс, жимсгэнэ" үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийлэг хальсан хүлэмжийг нийлүүлж байна
"Жимс, жимсгэнэ" үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийлэг хальсан хүлэмжийг нийлүүлж байна. Зураг: МҮОНРТ

"Атрын III аян"-ыг үргэлжлүүлэх, "Жимс, жимсгэнэ" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо, жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 1.83 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 120 м2 талбайтай 520 иж бүрдэл, 32 м2 талбайтай 200 иж бүрдэл, нийт 720 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг нийлүүлж 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож эхэллээ. Энэхүү хүлэмжийг иргэд, аж ахуй нэгжид олгосоноор хүлэмжийн талбай 68.8 мянган м2 талбайгаар, шинэ ургацын жимс, нарийн ногооны үйлдвэрлэл 800 тонноор нэмэгдэж, орон нутагт олон ажлын байр бий болох юм.

Эдгээр хүлэмжүүд нь Монгол орны нөхцөлд ашиглагдаж туршигдсан, үрслэг, эрт ургацын болон дулаанд дуртай хүнсний ногоо, жимс ургуулах зэргээр олон талаар ашиглах, барьж ашиглахад хялбар, эдэлгээний хугацаа урттай, өртгөө богино хугацаанд нөхдөг зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ХХААХҮ

Хуваалцах