Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Жизель" хавраас нааш “ирэхгүй”

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа А.Аданы "Жизель" балетын энэ оны сүүлийн тоглолт өнгөрсөн бямба гарагт боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Жизель" хавраас нааш “ирэхгүй”
"Жизель" хавраас нааш “ирэхгүй”. Зураг: МҮОНРТ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа А.Аданы "Жизель" балетын энэ оны сүүлийн тоглолт өнгөрсөн бямба гарагт боллоо.

Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Францын Парис хотын “Гранд опера” театрын тайзнаа тоглогджээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондон, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 онны нэгдүгээр сарын 17-нд Италийн Милан, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тоглогдсон юм. Харин Монголын тайзнаа анх 1979 онд амилуулсан аж.

"Жизель" балетын дараагийн тоглолт ирэх оны дөрөвдүгээр сарын 13-нд УДБЭТ-т тоглогдоно.

Хуваалцах