Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жо Байден 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден 2016 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ. Ардчилсан намаас Ерөнхийлөгчид гол нэр дэвшигч

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жо Байден 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
Жо Байден 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Зураг: МҮОНРТ

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден 2016 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ. Ардчилсан намаас Ерөнхийлөгчид гол нэр дэвшигч Хиллари Клинтоны байр суурийг сулруулж мэдэхээр байсан хэдэн сар үргэлжилсэн хүлээлт ийнхүү эцэс болж байна. Байден нэр дэвших боломжийн талаар өнгөрсөн наймдугаар сараас хойш судлаж байсан юм.

Тэгвэл лхагва гарагт түүнийг Цагаан ордны Сарнайн танхимд үг хэлж Ерөнхийлөгчийн сунгаанд оролцохгүй гэдгээ зарлахад нь Жо Байден-ий гэргий Жилл болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама байлцжээ. “Би нэр дэвшигч болохгүй ч, дуугүй байхгүй. Бид хаана байна, манай нам хэр байна, ард түмэнд яаж ойр байхав гэдгийг ойлгуулахын тулд үйл явдалд чадах хэрээрээ нөлөөлж, шийдвэртэйгээр нарийн тодорхой ярьж байх болно” гэдгээ дэд ерөнхийлөгч Байден сэтгүүлчидтэй уулзахдаа цохон тэмдэглэж хэлжээ.

Үлдсэн богино хугацаанд амжилттай сонгуулийн аян өрнүүлэх аргагүй гэж үзсэнээр ийм шийдвэрт хүрсэн гэдгээ Байден тайлбарласан байна. Эдүгээ 72 настай Байден бас өнгөрсөн хавар тархины хорт хавдар өвчнөөр өөд болсон хүүгийнхээ хойноос гашуудсан хэвээр байгаа гэр бүл нь сонгуулийн кампанит ажлын нүсэр ачааллыг дааж чадах эсэхэд эргэлзэж байжээ. Байдений энэ шийдвэр Ардчилсан намын албан ёсны нэр дэвшигчийг тодруулах сунгаанд Хиллари Клинтоны байр суурийг улам бэхжүүлэх нь дамжиггүй юм.

Хуваалцах