Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жоел Матип долоодугаар сард “Ливэрпүүл”-ийн мэдэлд шилжинэ

Хагас хамгаалагч болон хамгаалагчийн байрлалд тоглодог Жоб Жоел Андре Матип шинэ багтайгаа дөрвөн жилийн гэрээ байгуулсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жоел Матип долоодугаар сард “Ливэрпүүл”-ийн мэдэлд шилжинэ
Жоел Матип долоодугаар сард “Ливэрпүүл”-ийн мэдэлд шилжинэ. Зураг: МҮОНРТ

Германы “Шальке 04” клуб болон Камеруны шигшээ багийн тоглогч Жоэль Матип улирал дуусгаад Будант Альбионд газардахаар болжээ. Чөлөөт агент байсан түүнийг Английн “Ливерпүүл” клуб бүрэлдэхүүндээ нэгтгэх болсноо албан ёсоор зарлалаа. Тэрбээр есөн насандаа буюу 2000 оноос “Шальке” клубт нэгдсэн бөгөөд 2009 онд үндсэн багт тоглож эхэлсэн юм. Одоогоор тэрбээр багийнхаа төлөө 187 тоглолтод оролцож, 17 гоолыг оруулаад байна.

Хагас хамгаалагч болон хамгаалагчийн байрлалд тоглодог Жоб Жоел Андре Матип шинэ багтайгаа дөрвөн жилийн гэрээ байгуулсан байна. Бундеслигийн шилдэг төвийн хамгаалагч “Шальке”-ийн Жоел Матип өөрийн төрөлх баг “Шальке”-н бүрэлдэхүүнд тоглон энэ улирлыг өндөрлүүлээд ирэх долоодугаар сарын 1-нд “Ливэрпүүл”-ийн мэдэлд шилжих юм.

Германы өөр томоохон клубууд руу очих боломжтой байсан ч төрөлх “Шальке”-ийнхаа эсрэг тоглох хүсэлгүй байсан учраас ийм сонголт хийсэн байна. 24 настай Ж.Матипыг “Ливэрпүүл” багтаа үнэгүй нэгтгэж байгаа бөгөөд Юрген Клопп багтаа “агаарын тулаанд” сайн тоглодог тамирчдыг ирүүлж байгаатай мөн холбоотой. Клоппын улаануудын бүрэлдэхүүнд ирүүлсэн тоглогчид болох Стивен Колкер 191, Марко Груич 192, Жоел Матип 193 см өндөртэй юм. “Шальке 04” клуб одоогоор Германы бундес лигийн тэмцээний 21 тойргийн дараах байдлаар 33 оноотой тавдугаар байрт бичигдэж байна.

Хуваалцах