Жордан Барроуз тамирчдын комиссын даргаар сонгогджээ
Тамирчдын комиссын дарга нь ДБНХ-ны гүйцэтгэх товчооны бүрэлдэхүүнд санал өгөх давуу эрхтэй.
Мэдээллийн алба

“Лондон-2012” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий дөрвөн алт, нэг хүрэл медальт, АНУ-ын алдарт бөх Жордан Барроуз Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тамирчдын комиссын даргаар сонгогджээ.
2013 онд байгуулагдсан энэхүү комисс нь тамирчдын эрх ашгийг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэхэд тусалдаг бөгөөд өмнөх даргаар нь 'Лондон-2012' олимпийн наадмын аварга, Канадын бөх Карол Хюин ажилдаг байв.
Тамирчдын комиссын дарга нь ДБНХ-ны гүйцэтгэх товчооны бүрэлдэхүүнд санал өгөх давуу эрхтэй.
Олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Комейл Гасеми (Иран), 'Рио-2016' олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга София Маттссон (Швед), 'Рио-2016' олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Сун Янан (БНХАУ), “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт Одунайо Адекоройо (Нигери), сонгомол бөхийн дэлхийн аварга Арсен Жулфалакян (Армен), Мелонин Нумонви (Франц) нар тус комиссын шинээр гишүүнээр сонгогдсон байна.


















