Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жорлонгийн ойролцоо үйлдвэрлэсэн пүнтүүзээ хатааж байсан нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Тайванзул” ХХК-ийн үйлдвэрийн байранд хяналт шалгалт явууллаа. Шалгалтаар тус үйлдвэрийн барилгын засварын ажил бүрэн дуусаагүй байхад үйлдвэрлэл явуулсан,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жорлонгийн ойролцоо үйлдвэрлэсэн пүнтүүзээ хатааж байсан нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна
Жорлонгийн ойролцоо үйлдвэрлэсэн пүнтүүзээ хатааж байсан нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Тайванзул” ХХК-ийн үйлдвэрийн байранд хяналт шалгалт явууллаа. Шалгалтаар тус үйлдвэрийн барилгын засварын ажил бүрэн дуусаагүй байхад үйлдвэрлэл явуулсан, ажилчдыг ажлын хувцсаар бүрэн хангаагүй, хувцас солих өрөө байхгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гар угаах нөхцөлөөр хангаагүй зөрчил дутагдлууд илэрлээ.

Мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шалан дээр хураасан бөгөөд агуулах байхгүй байна.

Гадна орчин бохир, пүнтүүзийг гадаа талбайд нүхэн жорлонгоос 3-4 метр зайд хатаахаар байрлуулсан нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй байна. Иймд үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэллээ.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах