Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жозеф Байден: АНУ Европ дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден “АНУ Европ дахь цэргийн оролцоогоо урт хугацаанд нэмэгдүүлнэ” гэж мэдэгдлээ. Лхагва гарагт Мадридад эхэлсэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэрбээр энэ төлөвлөгөөгөө зарлажээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жозеф Байден: АНУ Европ дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлнэ
Жозеф Байден: АНУ Европ дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден “АНУ Европ дахь цэргийн оролцоогоо урт хугацаанд нэмэгдүүлнэ” гэж мэдэгдлээ. Лхагва гарагт Мадридад эхэлсэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэрбээр энэ төлөвлөгөөгөө зарлажээ.

Ерөнхийлөгч Байден мэдэгдэлдээ АНУ-ын арми НАТО-тэй хамтран ажиллах боломжийг бэхжүүлэх зорилгоор Польшид шинээр байнгын штаб байгуулж байгааг дурдсан байна. Энэ нь Зүүн Европ дахь АНУ-ын цэргийн анхны байнгын бааз байх болно гэж тэрбээр онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч мөн АНУ цэргээ, тэр дундаа тусгай ажиллагааны хүчнийг Балтын бүс нутагт сэлгээгээр байршуулах ажиллагаагаа эрчимжүүлж байна гэв. АНУ Испанид байрлуулсан устгагч онгоцны тоог дөрвөөс зургаа болгон нэмэгдүүлж, Их Британид нэмэлт хоёр “F-35” сөнөөгч онгоц илгээх аж.

АНУ одоогоор Европ даяар 100 мянга гаруй цэрэг байрлуулж байна. Дөрвөн сар гаруйн өмнө Орос Украин руу довтолж эхэлснээс хойш цэргийн тоо 20 мянга орчим нэмэгджээ.

Хуваалцах