Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдо академи Япон дахь салбараа нээлээ

Юүки Такахаши багшийн хариуцан ажиллуулж буй тус салбар нь "Охама Бүдокан" ордны жүдо бөхийн танхимд хичээллэж байгаа аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо академи Япон дахь салбараа нээлээ
Жүдо академи Япон дахь салбараа нээлээ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн эх орон Япон Улсын Сакай (Осака муж) хотод Монголын жүдо академийн салбар үүд хаалгаа нээжээ.

Юүки Такахаши багшийн хариуцан ажиллуулж буй тус салбар нь "Охама Бүдокан" ордны жүдо бөхийн танхимд хичээллэж байгаа аж. Жүдо академийн спортын төв ордон дахь салбарт ажиллаж байсан Юүки багш өдгөө гэр бүлийн хамт тус хотод амьдарч байгаа бөгөөд Япон, Монголын жүдо бөхийн холбоо харилцааг бэхжүүлж, хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар тус шинэ салбарыг нээгээд байгаа юм.

Дэлхийн жүдо бөхийн төв "Кодокан" Институтын “Кюү Дан” системд суурилан сургалтаа явуулдаг Монголын жүдо академи нь Япон орны жүдо бөхийн олон байгууллага, багш дасгалжуулагч нартай ойр холбоотой, хамтран ажилладаг. МЖА-н тусламжтайгаар Япон улсад суралцаж, жүдо бөхөөр хичээллэж буй хүүхэд залуус ч цөөнгүй бий.

Хуваалцах