Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ /шууд/
Унгар улсын нийслэл Будапешт хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Мэдээллийн алба

Унгар улсын нийслэл Будапешт хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
-60 кг-ын жинд манай улсын хоёр гавьяат тамирчин өрсөлдөж байна-
Унгарын Будапешт хотноо яг одоо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Тэмцээнд 126 орны 731 жүдоч өрсөлдөж буй.
Эрэгтэй -60 кг-ын жинд:
1. Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар - Туркийн бөх Озлу Бекир /Татами-2/
2. Д.Амартүвшин - БНАСАУ-ын тамирчин Пак Ён Нам /Татами-3/
Сонирхуулахад дөнгөж сая Азербайжаны нэрийн өмнөөс барилдсан манай улсын тамирчин Э.Базаррагчаа, Казахстаны нэрээр гарч хүч үзэж буй Г.Отгонцэцэг нар эхний барилдаанаа хийлээ.
ТАТАМ 1
ТАТАМ 2
ТАТАМ 3
Эх сурвалж: Ippon.tv


















