Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /шууд/
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг-ын жингийн барилдаан болно.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг-ын жингийн барилдаан болно. Эрэгтэй -73 кг жинд ОУХМ Г.Одбаяр зодоглоно. Энэ жил Бакугын “Их дуулга”-д түрүүлж, ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тэрбээр эхний шатанд гоц мөргөсөн юм. Түүний хоёрдугаар шатны өрсөлдөгч нь Саудын Арабын Мухаммед Алхабри байх юм.
Харин эмэгтэйчүүдийн -57 кг-н жинд Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа, залуу тамирчин Л.Энхрийлэн нар барилдана. Тэмцээний “А” хэсгийг тэргүүлэн барилдах Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөх бол хоёрдугаар тойрогт Франц – Румыны тамирчдийн аль ялсантай хүч үзнэ.
Тэгвэл энэ жил ердөө 18 настай Л.Энхрийлэн эхний шатанд Казахстаны бөх Анна Казюлинатай барилдахаар оноолт таарчээ.


















