Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг 1 алт, 1 хүрэл медаль хүртээд байна

АНЭУ-ын Абу Даби хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-ний өдрүүдэд үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг 1 алт, 1 хүрэл медаль хүртээд байна
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг 1 алт, 1 хүрэл медаль хүртээд байна. Зураг: МҮОНРТ

АНЭУ-ын Абу Даби хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-ний өдрүүдэд үргэлжилж байна.

“Парис 2024” олимпын эрхийн оноо цуглуулах сүүлчийн тэмцээнд 107 орны 658 жүдоч өрсөлдөж байна.

Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд манай баг 18 тамирчинтай өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг жинд Б.Баасанхүү аваргын алтан медалийг хүртэж, Дэлхийн аварга цол хүртсэн Монголын 6 дахь жүдочоор тодорсон билээ.

Харин өчигдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр эрэгтэйчүүдийн 73 кг жинд Л.Анхзаяа Бразилын Данейл Каргенг ялж, дэлхийн аваргын анхны медалиа хүртэв гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Хуваалцах