Жүдо бөхийн энэ оны анхны гран при Португальд болно
Энэ удаагийн Алмадагийн гран при-д дэлхийн 60 орны эрэгтэй 243, эмэгтэй 182, нийт 425 жүдочин оролцох аж. Манай улсаас залуу жүдочид хүч үзэх юм байна.
Мэдээллийн алба

Португаль Улсын Алмада хотод энэ сарын 27-29-нд энэ оны жүдо бөхийн анхны гран при тэмцээн эхэлнэ.
Энэ удаагийн Алмадагийн гран при-д дэлхийн 60 орны эрэгтэй 243, эмэгтэй 182, нийт 425 жүдочин оролцох аж. Манай улсаас залуу жүдочид хүч үзэх юм байна.
Тэмцээний урьдчилсан мэдүүлэгээр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, К.Ёолк, 66 кг-д Г.Сод-Эрдэнэ, Л.Өнөболд, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д Б.Батболд, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, О.Хангал, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Л.Энхболд нар хүч үзнэ.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, М.Нандин-Эрдэнэ, Л.Сосорбарам, О.Оюунчимэг, С.Лхагвадулам, Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ, Б.Ганзаяа, О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, А.Адъяасүрэн, Д.Номинзул нар оролцоно.


















