Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Жүдо бөхийн энэ оны сүүлийн “Мастерс”-т оролцох бөхчүүд хөлгийн жолоо заллаа

Энэ удаагийн тэмцээнд 60 орны эрэгтэй 206, эмэгтэй 186, нийт 392 тамирчин өрсөлдөх мэдүүлгээ өгсөн байна. Тус тэмцээнд жин тус бүрийн шилдэг 36 жүдоч өрсөлдөх бөгөөд 200 мянган ам.долларын шагналын сантай юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн энэ оны сүүлийн “Мастерс”-т оролцох бөхчүүд хөлгийн жолоо заллаа
Жүдо бөхийн энэ оны сүүлийн “Мастерс”-т оролцох бөхчүүд хөлгийн жолоо заллаа. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн “Мастерс” энэ сарын 20-22-нд Израиль Улсын Йерусалем хотод болно.

Энэ удаагийн тэмцээнд 60 орны эрэгтэй 206, эмэгтэй 186, нийт 392 тамирчин өрсөлдөх мэдүүлгээ өгсөн байна. Тус тэмцээнд жин тус бүрийн шилдэг 36 жүдоч өрсөлдөх бөгөөд 200 мянган ам.долларын шагналын сантай юм.

Манай улсаас Израилийн татамид эрэгтэй ес, эмэгтэй тав, нийт 14 жүдоч барилдах мэдүүлэг өгсөн байна. Харин "Токио-2022" олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Л.Энхрийлэн нар бэртлийн улмаас тэмцээнийг өнжих аж.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар, Б.Цогт-Очир, 66 кг-д Ё.Басхүү, Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдах юм байна. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч нар барилдах мэдүүлэг өгчээ.

Хуваалцах