Жүдо бөхийн “Мастерс”-ийн сугалаа өнөөдөр болно
Манай улсаас Израилийн татамид эрэгтэй ес, эмэгтэй таван, нийт 14 жүдоч барилдах мэдүүлэг өгсөн байсан.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн “Мастерс” энэ сарын 20-22-нд Израиль Улсын Йерусалем хотод болно.
Энэ удаагийн тэмцээнд 60 орны эрэгтэй 206, эмэгтэй 186, нийт 392 тамирчин өрсөлдөх мэдүүлгээ өгсөн байна. Тус тэмцээнд жин тус бүрийн шилдэг 36 жүдоч өрсөлдөх бөгөөд 200 мянган ам.долларын шагналын сантай юм.
Манай улсаас Израилийн татамид эрэгтэй ес, эмэгтэй таван, нийт 14 жүдоч барилдах мэдүүлэг өгсөн байсан.
Харин эцсийн мэдүүлгээр манай улсаас таван тамирчин оролцохоор мэдүүлэгт өөрчлөлт орлоо. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ Ё.Басхүү, ОУХМ Г.Хэрлэн, +100 кг-ын жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг, ОУХМ Б.Баасанхүү нар барилдахаар болжээ.
Тэмцээний сугалаа өнөөдөр болно.


















