Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий дүнг танилцуулж байна
Б.Серик энэ жилийн жүдо бөхийн УАШТ-ийг сонирхолтой болгож, улсын аварга хэмээх эрхэм цолтойгоор шилдгүүдийн эгнээнд багтав. Хэдийгээр хоёр жилийн өмнө хүрэл медаль хүртэж байсан ч энэ жил аварга болж, томоохон тэмцээнд өрсөлдөх боломжоо нээлээ.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт болж өндөрлөлөө.
Энэ жилийн УАШТ-д үндэсний бөхийн спортоор дагнан барилддаг бөх нэлээн их барилдсан. Тэгвэл “Таван Богдын бүргэдүүд” дэвжээний бөх, улсын начин Бердимумаратын Серик -100 кг-ын жинд түрүүлж улсын аварга болов. Тэрбээр 2017 онд улсын их баяр наадамд улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж, улсын цолонд хүрч байсан юм.
Б.Серик энэ жилийн жүдо бөхийн УАШТ-ийг сонирхолтой болгож, улсын аварга хэмээх эрхэм цолтойгоор шилдгүүдийн эгнээнд багтав. Хэдийгээр хоёр жилийн өмнө хүрэл медаль хүртэж байсан ч энэ жил аварга болж, томоохон тэмцээнд өрсөлдөх боломжоо нээлээ.
Мөн +100 кг-ын жинд “Эрч”-ийн О.Цэцэнцэнгэл аварга болж, хүнд жинд шинэ аваргууд төрөн гарлаа.
Энэ жилийн УАШТ-д олимпийн хүрэл, дэлхийн аварга Х.Цагаанбаатар 90 кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн юм.
Тэмцээний дүнг танилцуулья:
Эмэгтэй 70 кг
Ц.Батцэцэг /Эрч/
А.Оюунгэрэл /Хангарьд/
С.Лхагвадулам /Сүлд/
М.Даваасүрэн /Боржин/
-78 кг
О.Мөнхцэцэг /Сүлд/
Ш.Сэржмядаг /Алдар/
Б.Сайнбуян /Хүч/
Г.Долгорлхам / Сүлд /
+78 кг
Э.Гандиймаа /Хилчин/
А.Адьяасүрэн /Хүч/
Б.Мөнхтуяа /Хилчин/
М.Ууганжаргал /Женко/
Эрэгтэй 81 кг
О.Ууганбаатар /Сүлд/
Б.Гаажадамба /Женко/
Б.Алтансүх /Хурд/
Ц.Жанлавцогзол /ДЛЖ/
90 кг
Э.Мөнхжаргал /Сүлд/
Х.Цагаанбаатар /Эрч/
Д:Сандуйжав /Алдар/
Н.Баатархүү /Эрч/
-100 кг
Б.Серик /Сүлд/
Д.Цэрэнням /Хилчин/
Г.Алтанбагана /Алдар/
Г. Түвшинжаргал /Хилчин/
+100 кг
О.Цэцэнцэнгэл /Эрч/
Б.Тэмүүлэн /Женко/
С.Бат-Орших /Жүдо академи/
Х.Цогтгэрэл /Алдар/
УАШТ-ий шилдэг эрэгтэй жүдочоор ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, шилдэг эмэгтэй жүдочоор Баянхонгор аймгийн тамирчин "Буэнос Айрес-2018" хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам нар тодорчээ.


















