Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна

“ARA OPEN-2026” жүдо бөхийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн Ара комплекст эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна
Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна. Зураг: МҮОНРТ

“ARA OPEN-2026” жүдо бөхийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн Ара комплекст эхэллээ.

Архангай аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбоотойгоор орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуучуудыг спортоор, тэр дундаа жүдо бөхөөр хичээллэхэд уриалах, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг орон нутгаасаа төрүүлэх зорилгын хүрээнд “АРА ОПЕН” тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.

Хоёр өдөр үргэлжлэх шагналын сан өндөртэй энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд 32 байгууллагын 185 тамирчин хүч сорьж байна. Ялангуяа олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог шигшээ багийн тамирчдын дийлэнх нь энэ тэмцээнд өрсөлдөж буйгаараа онцлогтой.

Тухайлбал, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Б.Баасанхүү, ДАШТ-ий медальт Э.Ариунболд, Л.Энхрийлэн, К.Ёолк, Б.Ганхайч, Ө.Дүүрэнбаяр, залуучуудын дэлхийн аварга А.Ариунзаяа, Л.Сосорбарам нарын шилдгүүд оролцож байна.
Мөн олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар энэ тэмцээний -100 кг-д зодоглож байна.

Хуваалцах