Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдо бөхийн шүүгч Ш.Баясгалан Олон улсын ‘’А’’ зэрэглэлийн шүүгч боллоо

Тэрээр 2009 онд Тайланд Улсын Бангкок хотод болсон Олон улсын ‘’Б’’ зэрэглэлийн шүүгчийн эрх авч байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн шүүгч Ш.Баясгалан Олон улсын ‘’А’’ зэрэглэлийн шүүгч боллоо
Жүдо бөхийн шүүгч Ш.Баясгалан Олон улсын ‘’А’’ зэрэглэлийн шүүгч боллоо. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос өнгөрсөн аравдугаар сарын 26-30-ны хооронд болсон олимпын эрхийн оноо олгодог тивийн нээлттэй тэмцээн Австрали Улсын Перт хотод болсон.

Тус тэмцээний үеэр жүдо бөхийн шүүгчийн сургалт болон Олон улсын “А” зэрэглэлийн шүүгчийн шалгалт зохион байгуулагдсан ба Ш.Баясгалан тухайн шалгалтыг амжилттай өгсөнөөр Олон улсын ‘’А’’ зэрэглэлийн шүүгч болжээ.

Тэрээр 2009 онд Тайланд Улсын Бангкок хотод болсон Олон улсын ‘’Б’’ зэрэглэлийн шүүгчийн эрх авч байв.

Энэ удаа ‘’А’’ зэрэглэлийн шүүгч болсоноор Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал гранпри, гранд слам ангилалын тэмцээнийг шүүх эрхтэй болж байна.

Хуваалцах