Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно

Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”-ийн ээлжит дэлхийн цуврал, “Гран слам” тэмцээн манай улсад болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн  болно
Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”-ийн ээлжит дэлхийн цуврал, “Гран слам” тэмцээн манай улсад болох гэж байна. Тус их дуулга тэмцээнийг “IJF” болон МЖБХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хөгжлийн корпораци, Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, Биеийн тамир спортын улсын хороо хамтран зохион байгуулна.

“Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох, дэлхийн чансааны оноо олгох өндөр зэрэглэлийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнийг долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд “AIC Steppe Arena”-д зохион байгуулна.

Хуваалцах