Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Жүдо бөхийн залуучуудын УАШТ Багануур дүүрэгт болно

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МЖБХ, хамтран зохион байгуулагчаар Багануур дүүргийн ЗДТГ, “Багануур” ХК, Монголын урлаг менежментийн холбоо ажиллаж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн залуучуудын УАШТ Багануур дүүрэгт болно
Жүдо бөхийн залуучуудын УАШТ Багануур дүүрэгт болно. Зураг: МҮОНРТ

Багануур дүүргийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын залуучуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 9,10-нд болох гэж байна.

“Уурхайчин” спортын ордонд болох тус тэмцээнд Монгол оронд жүдо бөхөөр хичээллэдэг шилдэг залуучууд өрсөлдөнө.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МЖБХ, хамтран зохион байгуулагчаар Багануур дүүргийн ЗДТГ, “Багануур” ХК, Монголын урлаг менежментийн холбоо ажиллаж буй.

Жингийн хувьд эрэгтэй 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг-д бол эмэгтэй 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-д өрсөлдөнө.

Хуваалцах