Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочдыг “Алтан гадас” одонгоор шагнав

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд зодоглосон ОУХМ Л.Отгонбаатар аваргын алтан медаль хүртэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочдыг “Алтан гадас” одонгоор шагнав
Жүдочдыг “Алтан гадас” одонгоор шагнав. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ хүнд жингийн финалын барилдаанаар үргэлжилж байна.

Энэ жилийн тэмцээнд 28 багийн 320 тамирчин оролцож буй.

Тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Д.Алтансүх, Олон улсын шүүгч Ө.Рагчаадорж, Жүдогийн шигшээ багийн хүчний дасгалжуулагч Л.Мөнхбаяр нарыг Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнав.

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд зодоглосон ОУХМ Л.Отгонбаатар аваргын алтан медаль хүртэв.

Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана хоёр жил дараалан түрүүлж, улсын аварга болсон бол эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Наранжаргал зургаа дахь удаагаа түрүүлж аваргалаад байна.

УАШТ маргааш өндөрлөнө.

Хуваалцах