Жүдочдын чансааны хамгийн өндөр оноог Д.Сумъяа эзэмшиж байна
Гуравдугаар сарын 26-ны чансаагаар эмэгтэйчүүдийн 57кг-д Д.Сумъяа 7237 оноогоор дэлхийн жүдочдын оноонд босго тогтоолоо. М.Уранцэцэг 5970 оноогоор өрсөлдөгч нараасаа мөн л хол тэргүүлж байгаа.
Мэдээллийн алба

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааны хамгийн өндөр оноог олимп, дэлхийн медальт Д.Сумъяа эзэмшиж байна.
Олон улсын жүдо бөхийн холбооноос цуврал тэмцээн бүрийн дараа чансааг тогтмол шинэчлэн гаргадаг. Энэхүү чансаагаар тэмцээн бүрийн сугалаа болон олимпод оролцох эрх баталгааждаг байгаа.
Гуравдугаар сарын 26-ны чансаагаар эмэгтэйчүүдийн 57кг-д Д.Сумъяа 7237 оноогоор дэлхийн жүдочдын оноонд босго тогтоолоо. М.Уранцэцэг 5970 оноогоор өрсөлдөгч нараасаа мөн л хол тэргүүлж байгаа.
Эрэгтэйчүүдийн чансааг Соичи Хашимото 6650 оноотойгоор тэргүүлж байна.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 жингийн тэргүүлэгчдийн оноог сонирхуулбал:
Эмэгтэй
48кг Мөнхбатын Уранцэцэг 5970 оноо
52кг Эрика Миранда 5340 оноо
57кг Доржсүрэнгийн Сумъяа 7237 оноо
63кг Тина Трстеняк Словен 5375 оноо
70кг Мария Портело Бразил 5271
-78 Гуусье Стийнхаус Голланд 5500 оноо
78 Ким Мин Жон 5420 оноо
Эрэгтэй
60кг Рюжи Нагаяама Япон 5080 оноо
66кг Хифиму Абэ Япон 5000 оноо
73кг Соичи Хашимото Япон 6650 оноо
81кг Хасан Халмурзаев ОХУ 4850 оноо
90кг Александр Куколж Серб 5011 оноо
-100кг Варлам Липерталиани Гүрж 5800 оноо
100 Давид Моура Бразил 5565 оноо


















