Жүдочид “Гран при” тэмцээнд оролцоно
Монголын жүдо бөхийн баг тамирчид Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болох “Гран при” тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. 11-р сарын 22, 23-нд болох тус тэмцээн нь 150 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд 40 орны 265 тамирчин оролцоно.
Мэдээллийн алба

Монголын жүдо бөхийн баг тамирчид Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болох “Гран при” тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. 11 сарын 22, 23-нд болох тус тэмцээн нь 150 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд 40 орны 265 тамирчин оролцоно.
Харин манай улсын багт 2013 оны жүдогийн дэлхийн аварга, ОУХМ М.Уранцэцэг, Гавьяат тамирчин М.Бундмаа, 2013 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнчимэг тэргүүтэй эмэгтэй тав, эрэгтэй гурван тамирчин оролцож байна.


















