Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочид холимог багийн төрөлд медалийн төлөө өрсөлдөнө

Жүдочид тэмцээний сүүлийн өдөр холимог багийн төрлөөр медальтнаа шалгаруулдаг билээ. Энэ удаагийн Азийн Наадмын холимог багийн төрөлд 9 баг оролцсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид холимог багийн төрөлд медалийн төлөө өрсөлдөнө
Жүдочид холимог багийн төрөлд медалийн төлөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Жүдочид тэмцээний сүүлийн өдөр холимог багийн төрлөөр медальтнаа шалгаруулдаг билээ. Энэ удаагийн Азийн Наадмын холимог багийн төрөлд 9 баг оролцсон юм.

Монголын баг эхний тойрогт хийлээд дараагийн даваанд БНХАУ-ын багтай учраа таарсан. Эхлээд Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн нар учраа бөхөө ялж, Д.Номинзул ялагдсанаар 3:1-ээр манай жүдочид илүүрхэж байлаа.

Гэвч Ц.Цогтбаатар, Б.Ням-Эрдэнэ нар учраа бөхөө барсангүй. Улмаар нэмэлт барилдааныг Г.Алтанбагана хийсэн ч багтаа хожил авчирсангүй. Манай жүдочид дагах барилдаанд Тайландын багийг 4:0-ээр буулган авснаар хүрлийн төлөө БНСУ-ын багтай барилдах боллоо.

Холимог багийн алтан медалийн төлөө Япон, Узбекистаны баг хүч үзэх бол хүрлийн төлөө БНХАУ, Казахстан тунажээ.Эх сурвалж: МҮОХ

Хуваалцах