Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдочид оноолтоо авлаа

Азербайжан улсын нийслэл Баку хотноо олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдочид оноолтоо авлаа
Жүдочид оноолтоо авлаа. Зураг: МҮОНРТ

Азербайжан улсын нийслэл Баку хотноо олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Тэмцээнд 41 улсын эрэгтэй 157, эмэгтэй 247 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсын эрэгтэй тав, эмэгтэй хоёр бөхтэй оролцох юм. Ингээд эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдын эхний өдрийн оноолтыг танилцуулъя.

60 кг-д Хэрлэн эхний тойрогт гоц мөргөж, дараагийн даваандаа Швейцарийн Людовик Чаммартин, Азербайжаны Расим Алмаммадовын ялсантай барилдана.

73 кг-д МУГТХБ Х.Цагаанбаатар эхний тойрогт хийлж, дараа нь ОХУ, Азербайжаны хэн ялсантай нь барилдана.

81 кг-ын жинд МУГТ С.Ням-Очир эхний тойрогтоо Казахстаны Азиз Калкаманюлитай барилдахаар болжээ.

-100 кг-д МУГТХБ Н.Түвшинбаяр эхний тойрогт Швейцарийн Флавио Орликтой барилдахаар болжээ. Ялбал казах, ираны тамирчдын ялсантай нь барилдана.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д МУГТ М.Уранцэцэг эхний даваанд хийлж, дараа нь Азербайжан Киргизийн ялсантай барилдахаар болжээ.

57 кг-д А.Цолмон Австрийн Садрина Фильцмозертой барилдана. Ялбал Голланд Оросын ялсантай барилдана.

Түлхүүр үг:“Их дуулга”-т оролцож буй манай улсын жүдочдын эхний өдрийн оноолт
Хуваалцах