Жүдогийн олимпийн эрхийн оноо олгох гранпри эхэллээ
Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох гранпри тэмцээн эхэллээ. Тэмцээнд 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жүдоч өрсөлдөж байна.
Мэдээллийн алба

Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох гранпри тэмцээн эхэллээ. Тэмцээнд 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жүдоч өрсөлдөж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар, Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Б.Батгэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Гэрэлтуяа 52 кг-д А.Цолмон нар барилдаж байна. 60 кг-д Ц.Цогтбаатар эхний тойрогтоо Туркийн тамирчин Каба Ахмет Сахин цэвэр ялаад байна.


















