Жүдогийн тамирчин Ц.Наранжаргал тулааны спортын PFL холбоотой гэрээ байгуулжээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн улсын аварга Ц.Наранжаргалын хувьд дотоодын MFC холбоонд тулалдаж, чөлөөт бөхийн залуу тамирчин Д.Цогзолмааг ялж, АНУ-ыг зорьж, тулалдах эрхээ авсан юм.
Мэдээллийн алба

Монголын жүдо бөхийн шилдэг тамирчдын нэг Ц.Наранжаргал Professional Fighters League буюу PFL холбоонд шинэ гэрээ байгуулжээ.
Тус холбооны аварга нь жүдо бөхийн -78 кг-ын жинд зодоглож байсан АНУ-ын Кайла Харрисон юм.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн улсын аварга Ц.Наранжаргалын хувьд дотоодын MFC холбоонд тулалдаж, чөлөөт бөхийн залуу тамирчин Д.Цогзолмааг ялж, АНУ-ыг зорьж, тулалдах эрхээ авсан юм.
Тэрбээр жүдо бөхийн -70 кг-ын жинд өрсөлдөж, 2016 оны "Рио"-гийн олимпод оролцсон түүхтэй. Мөн багийн дэлхийн аваргын мөнгө, Азийн наадмын гурван хүрэл, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байв.


















