Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдогийн УАШТ-д 180 гаруй бөх зодоглож байна

Эрэгтэйчүүдийн 45, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн жүдо бөхийн УАШТ Дундговь аймгийн төв Мандалговьд эхэллээ. Тус тэмцээнд 22 байгууллагын 180 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргаа тодруулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдогийн УАШТ-д 180 гаруй бөх зодоглож байна
Жүдогийн УАШТ-д 180 гаруй бөх зодоглож байна. Зураг: МҮОНРТ

Эрэгтэйчүүдийн 45, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн жүдо бөхийн УАШТ Дундговь аймгийн төв Мандалговьд эхэллээ. Тус тэмцээнд 22 байгууллагын 180 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргаа тодруулж байна.

Тэмцээний нээлтийн ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцов. Энэ үеэр жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн жүдо бөхийн спортын мастер Д.Цагаанхүүг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнасныг тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар гардуулж өглөө.

Ташрамд дуулгахад, Жүдогийн УАШТ-д амжилттай барилдсан бөхчүүдээс Улаанбаатарын Их дуулга, Азийн наадам, ДАШТ-д оролцох багийг сонгон шалгаруулах юм байна. Жүдогийн УАШТ маргааш өндөрлөнө.

Хуваалцах