Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүдогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах “Хүч цом-2021” тэмцээн боллоо

Тэмцээн ахлах, дунд, бага гэсэн 3 насны ангиллаар Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дүрмийн дагуу зохион байгуулагдсан бөгөөд хөвгүүдийн 27, охидын 25, нийт 52 жинд 1428 тамирчин оролцов.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах “Хүч цом-2021” тэмцээн боллоо
Жүдогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах “Хүч цом-2021” тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах “Хүч цом-2021” хөвгүүдийн 34, охидын 25 дахь тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоотой хамтран энэ сарын 11-13-ны өдрүүдэд “Хүч” спорт хорооны зааланд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээн ахлах, дунд, бага гэсэн 3 насны ангиллаар Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дүрмийн дагуу зохион байгуулагдсан бөгөөд хөвгүүдийн 27, охидын 25, нийт 52 жинд 1428 тамирчин оролцов.

Хуваалцах