Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүжигчин А.Мөнгөнзул олон улсын кино наадамд шүүгчээр ажиллана

Дакагийн 17 дахь удаагийн олон улсын кино наадам ирэх оны нэгдүгээр сарын 10-18-нд Бангладеш улсын Дака хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн кино наадамд Монгол Улсаас найруулагч, жүжигчин А.Мөнгөнзул тус фестивалийн "Spiritual Films Section"-ийн шүүгчээр албан ёсоор уригдаж оролцох аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин А.Мөнгөнзул олон улсын кино наадамд шүүгчээр ажиллана
Жүжигчин А.Мөнгөнзул олон улсын кино наадамд шүүгчээр ажиллана. Зураг: МҮОНРТ

Дакагийн 17 дахь удаагийн олон улсын кино наадам ирэх оны нэгдүгээр сарын 10-18-нд Бангладеш улсын Дака хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн кино наадамд Монгол Улсаас найруулагч, жүжигчин А.Мөнгөнзул тус фестивалийн "Spiritual Films Section"-ийн шүүгчээр албан ёсоор уригдаж оролцох аж.

Мөн найруулагч Д.Галбаяр бүтээл "Миний Нууц", А.Төгсбаярын "Хүн Мод" , С.Бүжингийн "Сайн Аав" зэрэг монгол кино "Cinema of the World Section" хэсэгт оролцож, дэлхийн 220 гаруй кино уран бүтээлтэй хамт олон улсын үзэгчдэд хүрэхээр болжээ.

Хуваалцах