Жүжигчин А.Өнөржаргал жюү жицү бөхийн ДАШТ-д өрсөлдөж байна
ДАШТ Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод өнөөдөр эхэлсэн бөгөөд А.Өнөржаргал мастерс ангилалд хүч үзэж буй.
Мэдээллийн алба

“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал жюү жицү бөхийн ДАШТ-д оролцож байна.
Тэрбээр саяхан болсон УАШТ-ээс алтан медаль хүртэж дээрх болзлыг биелүүлсэн юм.
ДАШТ Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод өнөөдөр эхэлсэн бөгөөд А.Өнөржаргал мастерс ангилалд хүч үзэж буй.
Жүжигчин залуу жюү жицүгийн цэнхэр бүстэйгээс гадна Монголын жюү жицүгийн холбооны хэвлэл мэдээлэл, маркетингийн албаны дарга гэсэн албан тушаалтай аж.
Тэмцээн энэ сарын 26-нд өндөрлөнө.


















