Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүжигчин Б.Амарсайханы "Эргэж ирэхгүй намар" кино Оскарт нэр дэвшинэ

Шилдэг олон улсын уран сайхны кино номинацад явуулсан бүтээлүүд нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны хооронд өөрийн улсынхаа театрт гарсан байх ётой аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин Б.Амарсайханы "Эргэж ирэхгүй намар" кино Оскарт нэр дэвшинэ
Жүжигчин Б.Амарсайханы "Эргэж ирэхгүй намар" кино Оскарт нэр дэвшинэ. Зураг: МҮОНРТ

Оскарын шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сарын 12-нд АНУ-ын Лос Анжелес хотын Долби театрт болно.

Үүнд “Шилдэг олон улсын уран сайхны кино-2023” номинацад орон бүрээс бүтээлээ явуулснаас Монголоос жүжигчин Б.Амарсайханы "Эргэж ирэхгүй намар" буюу "Harvest Moon" уран сайхны кино хяналтын үзлэгт орж байгаа аж.

Тус киноны зохиолийг Т.Бум-Эрдэнийн "Түнтүүлэй" өгүүллэгээс сэдэвлэжээ.

Шилдэг олон улсын уран сайхны кино номинацад явуулсан бүтээлүүд нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны хооронд өөрийн улсынхаа театрт гарсан байх ётой аж.

Энэ төрлийн бүтээлд АНУ-аас гадуур бүтээсэн, харилцан ярианы 50-аас дээш хувь нь англи хэлээр бус харилцан ярианы бичлэгтэй, хүүхэлдэйн болон баримтат киног багтаасан бүрэн хэмжээний киног хэлдэг байна.

Хуваалцах