Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" кино ирэх онд нээлтээ хийнэ

Тус кинонд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тогложээ. Жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, өөрөө дүр бүтээсэн киноны гол утга санаа нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг у

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" кино ирэх онд нээлтээ хийнэ
Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" кино ирэх онд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино 2023 оны xоёрдугаар сарын 24-нд нээлтээ хийх гэж байна.

Тус кинонд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тогложээ. Жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, өөрөө дүр бүтээсэн киноны гол утга санаа нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан аж.

“Трио” кино нь Тайланд, АНУ, Польш, Монгол, Эстони, Канадын олон улсын хүндтэй кино наадмуудаас шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг продюсер, шилдэг найруулагч, үзэгчдийн нэрэмжит болон кино наадмын шилдэг кино гээд зургаа дахь шагналаа хүртээд байгаа билээ.

Хуваалцах