Жүжигчин Хоакин Феникс Оскарын шагнал хүртлээ
шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг "Judy" кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Рене Зеллвегер хүртлээ
Мэдээллийн алба

Калифорнийн алдарт “Долби” театрт үргэлжилж буй Америкийн кино академийн 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол өндөрлөх тийшээгээ хандаж “гол” номинацын эзэд тодорсоор байна.
Тус ёслолын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Холливудын алдарт жүжигчин Хоакин Феникс "Joker" кинонд бүтээсэн Артурын дүрээр хүртсэнээр олны таамаглал биеллээ оллоо. Хэдий "Joker" кино 16 номинацид нэр дэвшсэн ч одоогоор шилдэг эрэгтэй гол дүрээс гадна шилдэг хөгжмийн зохиол шагнал аваад байна.
Харин шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг "Judy" кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Рене Зеллвегер хүртлээ.


















