Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жүжигчин Өөскө жюү жицү бөхийн төрлөөр алтан медаль хүртжээ

Есөн орны 410 тамирчин өрсөлдөж, шилдгээ тодруулж буй тэмцээний эрэгтэйчүүдийн мастерс ангиллын цагаан бүсний 69 кг-д “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал түрүүлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүжигчин Өөскө жюү жицү бөхийн төрлөөр алтан медаль хүртжээ
Жүжигчин Өөскө жюү жицү бөхийн төрлөөр алтан медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулж буй жюү жицүгийн олон улсын "ULAANBAATAR PRO" тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна.

Есөн орны 410 тамирчин өрсөлдөж, шилдгээ тодруулж буй тэмцээний эрэгтэйчүүдийн мастерс ангиллын цагаан бүсний 69 кг-д “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал түрүүлжээ.

Өнгөрсөн жил тус тэмцээнд үзүүрлэсэн тэрбээр аваргын төлөөх энэ удаагийн барилдаанд “Гаруда” клубийн Эрдэнэбилэгийг илт илүү буюу 13:0 -ээр ялав.

Жүжигчин Өөскө насанд хүрэгчдийн УАШТ-ний хүрэл медаль хүртэж байсан билээ.

Хуваалцах