Жулия Робертс өөрийн бүх киноныхоо дүрийг 9 минутад багтааж үзүүлжээ
2017 оны хамгийн сайхан бүсгүй, холливүүдийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг Жулия Робертс Америкийн алдартай телевизийн нэвтрүүлэгт оролцсон байна. Тэрээр өөрийн дүр бүтээсэн бүх киноныхоо дүрийг 9-хөн минутад тоглож олон нийтэд сонирхуулжээ.
Мэдээллийн алба

2017 оны хамгийн сайхан бүсгүй, холливүүдийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг ЖулияРобертс Америкийн алдартай телевизийн нэвтрүүлэгт оролцсон байна. Тэрээр өөрийн дүр бүтээсэн бүх киноныхоо дүрийг 9-хөн минутад тоглож олон нийтэд сонирхуулжээ.
Оскарын шилдэг жүжигчин ЖулияРобертс анх 1987 оноос эхэлж кино урлагт орж, урлагийн карьераа эхлүүлсэн юм. Тэрээр нийтдээ 60 гаруй бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон байдаг. Харин эдгээр киноныхоо бүх дүрийг хэдхэн хормын дотор товчлон тоглохыг үзүүлсэн түүний нэвтрүүлэг олон сая үзэгчдийн анхаарлыг ихээр татсан юм.
Тэрээр Америкийн инээдмийн төрлийн жүжигчин, телевизийн нэвтрүүлгийн алдартай хөтлөгч ЖемисГордоны хамтаар киноныхоо дүрүүдэд тоглосон байна. Түүний тоглосон шилдэг киноны нэрсийг дурдвал, "Ноттинг Хилл", "Мона Лизагийн инээмсэглэл", "Сүйт бүсгүйн орголт", "Үзэсгэлэн", "Цасангуа", "Ахмад Крюк", "Оушений 11 найз" зэргийг тогложээ.


















