Жуулчдын дийлэнх хувь нь говьд очихыг хүсдэг
Монгол орны говийн бүс нутаг экосистемээс илүү палеонтологийн олдвороороо дэлхийд алдартай
Мэдээллийн алба

“Чүү, чүү” клубийн залуус маргааш дотоодын аялагчдад зориулсан уулзалт зохион байгуулна. “Монгол орны Палеонтологийн судалгаа ба аялал жуулчлал” сэдвийн хүрээнд зохион байгуулах уг уулзалтад Палеонтологи, геологийн хүрээлэнгийн судлаач болон дотоодын аялагчид оролцох юм байна.
Монгол орны говийн бүс нутаг экосистемээс илүү палеонтологийн олдвороороо дэлхийд алдартай. Тиймээс манай улсыг зорин ирдэг жуулчдын 70-80 хувь нь говийн бүс нутгаар аялдаг гэдгийг дээрх клубынхан судалгаагаар тогтоожээ. Мөн дээрх арга хэмжээг зохион байгуулснаар палеонтологийн олдвор, шинжлэх ухааны тухай зөв мэдээлэл иргэдэд олгох ач холбогдолтойгоос гадна гадны жуулчдыг хэрхэн татах тухай санал солилцох аж.


















