Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жюү-жицугийн ДАШТ-д Монголоос 134 хүнтэй баг орно

Жюү-жицу бөхийн ДАШТ болон “Аbu Dhabi world tour” тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо зохиогдох гэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жюү-жицугийн ДАШТ-д Монголоос 134 хүнтэй баг орно
Жюү-жицугийн ДАШТ-д Монголоос 134 хүнтэй баг орно. Зураг: МҮОНРТ

Жюү-жицу бөхийн ДАШТ болон “Аbu Dhabi world tour” тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо зохиогдох гэж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдад хувцас хэрэглэл гардуулах ёслол өчигдөр Олимпик хауст боллоо.

Бүсний ангилалгүй, бүх насны ангиллаар зохиогдох дээрх хоёр том тэмцээнд Монгол Улсаас тамирчин, дасгалжуулагч, албаныхан зэрэг 134 хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг бүрэлдэхүүн оролцоно. Тодруулбал, Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд 100 гаруй тамирчин хүч сорих бөгөөд дээрх хоёр тэмцээн энэ сарын 28-наас арваннэгдүгээр сарын 17-ны хооронд болох аж.

Сонирхуулахад, Монголын жюү-жицугийн баг 2018 оны ДАШТ-д 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байжээ. Түүнчлэн энэ жилийн ДАШТ-д оролцох тамирчдын түрүүч өнөөдөр эх орноосоо морджээ.

Хуваалцах