Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жюү жицүгийн УАШТ энэ сарын 6,7-нд болно

Үүнд хот, хөдөөгийн 26 байгууллагын өсвөр үеийн 220-иод, насанд хүрэгч, мастерс ангилалд 100 гаруй тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жюү жицүгийн УАШТ энэ сарын 6,7-нд болно
Жюү жицүгийн УАШТ энэ сарын 6,7-нд болно. Зураг: МҮОНРТ

Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 6,7-нд Спортын төв ордонд болно.

Энэ удаагийн тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, No Gi төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж буйгаараа онцлог юм.

Үүнд хот, хөдөөгийн 26 байгууллагын өсвөр үеийн 220-иод, насанд хүрэгч, мастерс ангилалд 100 гаруй тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.

Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж шилдгүүдээ тодруулна.

Харин хоёр дахь өдөр нь No Gi болон контак жюүжицүгийн анхдугаар тэмцээн болох юм.

Дашрамд дуулгахад, энэ сарын 27, 28-нд Монголын жюү жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран Азийн нээлттэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байна.

Хуваалцах