Кабулын Интерконтинентал буудал террористуудын халдлагад өртлөө
Афганистаны нийслэл Кабул хот дахь Интерконтинентал буудал руу зэвсэгт этгээдүүд халдсаны уршгаар амиа алдаж, гэмтэж шархадсан хүний тоо 35-д хүрчээ. Энэ тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аюулгүй байдлын хүчний эх сурвалжийн мэдээллээс иш татан дамжуулж байна.
Мэдээллийн алба

Гэхдээ одоог хүртэл энэ халдлагад өртөгсдийн талаарх тодорхой бүрэн мэдээлэл алга байна. Хүчний байгууллагынхан халдлага үйлдсэн этгээдүүдээс нэгийг нь устгаж чадсан аж. Зэвсэгт этгээдүүд хэд хэдэн хүнийг барьцаалсан мэдээлэл байна.
Халдлага үйлдсэн этгээдүүд нь 3-4 хүн байгаа бололтой гэсэн таамаг дэвшүүлж байгаа. Гэхдээ тэд бүгд амиа золиослогчдын тэсрэх бөмбөгнүүд бүхий бүс зүүцгээсэн байгаа нь онц аюул дагуулж байгаа юм байна. Афганистаны цагдаагийнхан, аюулгүйн албаныхан зочид буудлын зарим ажилтан, зочдыг нүүлгэн шилжүүлж аюулгүй газарт хүргэжээ. Кабул дахь тус зочид буудал нэг бус удаа террористуудын халдлагад өртөж байжээ. 2011 оны 6 дугаар сард тус буудал руу зэвсэгт 10 этгээд халдсаны уршгаар 12 хүн амиа алдаж байсан юм байна.