Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кайл Снайдер Жейден Коксыг ялав

Эхний барилдаанд Кокс 5:3 ялж яваад, 5:5 болсон бол хоёрдугаар барилдаанд Кайл 7:1 харьцаагаар ялсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кайл Снайдер Жейден Коксыг ялав
Кайл Снайдер Жейден Коксыг ялав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Детройт хотод өчигдөр чөлөөт бөхийн шоу болж, гол баатрууд болох Кайл Снайдер, Жейден Кокс нарын хооронд болов.

Тэд 97 кг-ын жинд барилдсан бөгөөд энэ нь Кайлын үндсэн жин бол Кокс 86, 92 кг-д олимпын хүрэл, дэлхийн хоёр алтан медаль хүртэж байлаа.

Эхний барилдаанд Кокс 5:3 ялж яваад, 5:5 болсон бол хоёрдугаар барилдаанд Кайл 7:1 харьцаагаар ялсан юм.

Шоуны барилдаанууд

145 фунт. Кейси Свидерски - Жесси Мендес – 10:4

153 фунт. Калеб Хенсон - Хантер Гарвин – 8:6

79 кг. Дэвид Макфадден - Митч Файнсильвер - 6:2

65 кг. Эван Хендерсон - Сет Гросс - 13:11

125 кг. Амар Дхеси (Канад) - Дерек Уайт – 12:7

97 кг. Коллин Мур - Нейт Жексон - 4:4

79 кг. Алекс Дирингер - Исайя Мартинес - 4:1

86 кг. Марк Холл - Майлз Мартин - 2:1

70 кг. Алек Панталео - Жордан Оливер - 4:1

70 кг. Жеймс Грин - Зейн Ретерфорд - 4:0

Эмэгтэй

50 кг. Эрин Голстон - Эмили Шилсон - 2:2

72 кг. Кеннеди Блэйдс - Виктория Фрэнсис - 11:1

62 кг. Кайла Миракл - Эмма Брунтил - 8:2

53 кг. Сара Хильдебрандт - Ронна Гросс – 10:0

Хуваалцах