Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Калифорнид ойн түймрийн уршгаар амиа алдсан хүний тоо 21-т хүрээд байна

Сүүлийн мэдээгээр Калифорнид нүүрлээд байгаа ойн түймрийн уршгаар амь насаа алдсан хүний тоо 21 т хүрч нэмэгдээд байна. байгалийн энэ гамшгаас болж шатаж сүйрсэн барилга байшингийн тоо

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Калифорнид ойн түймрийн уршгаар  амиа алдсан хүний тоо 21-т хүрээд байна
Калифорнид ойн түймрийн уршгаар амиа алдсан хүний тоо 21-т хүрээд байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн мэдээгээр Калифорнид нүүрлээд байгаа ойн түймрийн уршгаар амь насаа алдсан хүний тоо 21 т хүрч нэмэгдээд байна. байгалийн энэ гамшгаас болж шатаж сүйрсэн барилга байшингийн тоо 3500-д хүрснийг орон нутгийн удирдлагуудын мэдээллээс иш татан хэвлэлүүд дамжуулж байна.

Одоогоор гал сөнөөгчид Калифорни дахь түймрийн 22 голомтыг дарахаар тэмцэж байгаа аж. Нийт Түймрийг унтраахад 2700 хүн түймрийг унтраахаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм. Зарим мэдээгээр 500 гаруй хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа бөгөөд ганцхан хоногийн өмнө 23 мянган га газар шатаад байна гэж мэдээлж байсан бол одоо энэ тоо 45 мянгад хүрчхээд байгаа аж.

Напа, Сонома, Мендосино, Юба тойргуудад онц байдал зарласан хэвээр байна.

Хуваалцах