Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
1/4
Улс төр

Канад улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Канад улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
Канад улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Канадын “Miller Thomson LLP”-ийн Удирдах түнш Даниел Л.Киселбах, Канад-Евразийн бизнесийн холбооны ерөнхийлөгч Татьяна Домиловская нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн эрхэм зочдыг манай улсад хүрэлцэн ирж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл солилцон, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлж байгаад талархал илэрхийлж, Монголд зохион байгуулах арга хэмжээнд нь амжилт хүсэв.

Мөн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын талаар дэлгэрэнгүй танилцуулж, хамтран ажиллах маш өргөн цар хүрээ, харьцангуй их орон зай байна гэж харж байна гэлээ.

Канад-Евразийн бизнесийн холбооны ерөнхийлөгч Татьяна Домиловская өөрийн байгууллагын талаар танилцуулж, энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд уул уурхайн салбарын “Mining Week” арга хэмжээнд оролцсоноос гадна Монголын хөдөө аж ахуй, бизнесийн салбарын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг судлах, боломжуудыг тодорхойлох зорилготой байгаагаа хэллээ.

Канад-Евразийн бизнесийн холбоо нь Канад Улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэг бөгөөд Евразийн бүс нутаг, тэр дундаа Төв Азийн ихэнх улс орнуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой байдгаараа давуу талтай. Мөн Зүүн Европын зарим улс орнуудтай тодорхой чиглэлээр хамтран ажилладаг байна.

“Miller Thomson LLP”-ийн Удирдах түнш Даниел Л.Киселбахын хувьд өөрийн брокерийн компанитай бөгөөд Канад-Евразийн бизнесийн холбоотой хамтран Британийн Колумби мужийн чиглэлээр бизнес, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжийг сурталчлан ажиллаж иржээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Канадын талтай идэвхтэй хамтран ажиллах сонирхол, боломжууд байгаа гэдгийг дурдаж, тус улсын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг гаргах, түүнд хүрэх суваг, боломжийг бий болгох, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, уламжлалт монгол дээл болон бусад үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүнийг Канадын зах зээлд танилцуулах, гаргах боломжийг судалж болно гэлээ.

Мөн тэрбээр энэ удаагийн уулзалт цаашдын хамтын ажиллагааны эхлэл болж, Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, Канадын бизнесийн байгууллагуудтай бодит хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Хуваалцах