“ДАКАР-2026”: Г.Ариунхүслэн эмэгтэйчүүдийн дугуйн засмал замын уралдаанд өрсөлдлөө
Мэдээллийн алба

“Дакар-2026” залуучуудын олимпын наадмын дугуйн спортын эмэгтэйчүүдийн засмал замын уралдаан болж 42 тамирчин Корниш-Уэстийн замд 59.5 км зайд хурд сорилоо. Тус уралдаанд Монгол Улсаа төлөөлөн Гансүхийн Ариунхүслэн өрсөлдөв.

Уралдаанд ОХУ-ын тамирчин Ангелина Новолодская 1:31:19 цагийн амжилтаар түрүүлж, Австралийн Элси Аппс мөнгө, Чехийн Линда Ситкова хүрэл медаль хүртэв. Эхний 20 тамирчин ижил хугацаагаар барианд орсон бөгөөд байрыг барианы шугам давсан дарааллаар тогтоожээ.

Дугуйн спортын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан цагийн уралдаан арваннэгдүгээр сарын 10-нд болно.


















