Канад улсын амбан захирагч төрийн айлчлал хийж байна
Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад хоёр өдөр төрийн айлчлал хийхээр болжээ.
Б.
Б.Жамбалдорж
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад хоёр өдөр төрийн айлчлал хийхээр болжээ.
Хоёр улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 2004 онд Канад улсад төрийн айлчлал хийж байсан бол амбан захирагчийн энэ удаагийн айлчлал нь тус улсаас манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.
Хуваалцах


















