Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Канадын комедиан Бриан Айлвард Монголд шоугаа хийнэ

Хошин урлагийн стэнд ап төрлийг Монголд түгээн дэлгэрүүлэгч “UB комеди” клуб гадны алдартай комедиануудын тоглолтыг цувралаар эх орондоо зохион байгуулж байгаа билээ. Тэд өмнө нь дэлхийн алдартай комедиан болох Мартин Мор, Том Родес, Адам Хантер, Ромеш Ранганатхан нарын комеди шоуг өөрийн клубтээ зо

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Канадын комедиан Бриан Айлвард Монголд шоугаа хийнэ
Канадын комедиан Бриан Айлвард Монголд шоугаа хийнэ. Зураг: МҮОНРТ

Хошин урлагийн стэнд ап төрлийг Монголд түгээн дэлгэрүүлэгч “UB комеди” клуб гадны алдартай комедиануудын тоглолтыг цувралаар эх орондоо зохион байгуулж байгаа билээ. Тэд өмнө нь дэлхийн алдартай комедиан болох Мартин Мор, Том Родес, Адам Хантер, Ромеш Ранганатхан нарын комеди шоуг өөрийн клубтээ зохион байгуулсан.

Тэгвэл“UB комеди” клуб Канадын алдартай комедиан Бриан Айлвардын тоглолтыг ирэх сарын 15-нд Монголд хийхээр боллоо. Бриан Айлвард 2016 онд Канадын комеди авардсаас “Шилдэг комедиан” шагнал хүртсэн. Тэрбээр 13 жил стэнд ап чиглэлээр дагнан уран бүтээлээ туурвисан бөгөөд энэ хугацаанд 20 гаруй оронд аялан тоглолт хийж, нийтдээ 2600 удаа тайзан дээр гарсан аж.

Хуваалцах