Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Каннын кино наадам үргэлжилж байна

72 дахь удаагийн уг наадмын нээлтийн киногоор найруулагч Жим Жармушийн "Үхдэлүүд үхдэггүй" (The Dead Don't Die) шалгарчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Каннын кино наадам үргэлжилж байна
Каннын кино наадам үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй, зэрэглэл өндөрт тооцогддог Каннын кино наадам өчигдрөөс энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.

72 дахь удаагийн уг наадмын нээлтийн киногоор найруулагч Жим Жармушийн "Үхдэлүүд үхдэггүй" (The Dead Don't Die) шалгарчээ.

Кино наадмын өрсөлдөөнт хэсэгт олон орны 18 кино сонгогдсон. Уг хэсгийн ерөнхий шүүгчээр Мексикийн алдарт кино найруулагч Алехандро Гонсалес Иньярриту ажиллаж байгаа гэнэ.

Дэлхийн үе, үеийн шилдэг кино найруулагч, уран бүтээлч нэг дор чуулж, тухайн жилийн арт киноны өнгө төрхийг тодорхойлдог энэхүү наадмын төгсгөлд хэн гэдэг найруулагч шилдгээр шалгарч, ямар кино Каннын кино наадмын дээд шагнал болох "Алтан дал мод"-ыг хүртэхийг мэдэх юм.

Хуваалцах