Каннын кино наадмыг чимсэн Монгол бүсгүйчүүд
Энэ сарын 19-ныг хүртэл үргэлжлэх уг наадамд манай Улсаас “Бид хэд нэгдэл”-ийн уран бүтээлчид “Хөхөө” богино хэмжээний киногоороо оролцсон тухай өмнө нь мэдээлсэн.
Мэдээллийн алба

Каннын кино наадам 71 дэх удаагаа зохион байгуулагдахаар тавдугаар сарын 8-нд Францын Номин эрэгт албан ёсоор нээлтээ хийжээ.
Энэ сарын 19-ныг хүртэл үргэлжлэх уг наадамд манай Улсаас “Бид хэд нэгдэл”-ийн уран бүтээлчид “Хөхөө” богино хэмжээний киногоороо оролцсон тухай өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус кино наадамд Топ модель Х.Бадамгэрэл нарын гоо бүсгүйчүүд үндэсний дээлээр гоён оролцжээ.
Тэд Каннын кино наадмын хүрээнд зохион байгуулагддаг загварын шоунуудад оролцож, наадмын улаан хивсэн дээгүүр алхан, эх орноо сурталчилсан байна.


















