Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

“КАНСАТ 2024” үндэсний тэмцээн үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2013 оноос эхлэн сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, инженерчлэл болон хиймэл дагуул бүтээх зарчимд суурилсан технологийн “КАНСАТ” үндэсний тэмцээнийг зохион байгуулж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“КАНСАТ 2024” үндэсний тэмцээн үргэлжилж байна
“КАНСАТ 2024” үндэсний тэмцээн үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2013 оноос эхлэн сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, инженерчлэл болон хиймэл дагуул бүтээх зарчимд суурилсан технологийн “КАНСАТ” үндэсний тэмцээнийг зохион байгуулж байна.

Тус тэмцээний эхний шатны хэлэлцүүлэг боллоо. Эхний шатны хэлэлцүүлэгт нийт 36 багийн 200 гаруй сурагчид оролцсоноос 29 баг шалгарсан юм.

Дараагийн шатны хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд “Нисэх бэлэн байдлын хэлэлцүүлэг” сэдвийн хүрээнд багууд бичил хиймэл дагуулаа хөөргөн өрсөлдөнө.

Оролцогч байгууллага, их сургуулиуд:

  • Шинэ Монгол Технологийн Коллеж

  • ШУТИС

  • Тэмүүжин өрлөг

  • Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль

  • ХААИС

  • МУИС

  • Томүжин Алтернатив Сургууль

  • Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль

  • WE MONGOLIA

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч:

  • Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар

  • ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн

  • Монгол Улсын Их Сургууль

  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

  • MOSTA - Монголын Сансрын Технологийн Холбоо

  • Мэдээлэл технологийн үндэсний парк - National Information Technology Park

  • Space Academy Mongolia

Хуваалцах