“Кансат-2024” үндэсний тэмцээний аваргууд тодорлоо
Сансар судлалын шинжлэх ухаан, технологи, хиймэл дагуул бүтээх зарчимд суралцдаг технологи, инженерчлэлийн үндэсний хамгийн том тэмцээн “Кансат-2024”-ийн аваргууд тодорлоо.
Мэдээллийн алба

Сансар судлалын шинжлэх ухаан, технологи, хиймэл дагуул бүтээх зарчимд суралцдаг технологи, инженерчлэлийн үндэсний хамгийн том тэмцээн “Кансат-2024”-ийн аваргууд тодорлоо.
Тэмцээний сүүлийн шат хүртэл оюун ухаан, эрдэм чадлаараа шалгаран үлдсэн нийт 26 багийн 130 оюутан, залуус өөрсдийн гараар бүтээсэн бичил хиймэл дагуулаа хөөргөн өрсөлдөж, дараах багууд шалгарсан юм.
Кансат төрөлд
1 дүгээр байр: HIGH TECH 2 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /
2 дугаар байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /
3 дугаар байр: NEW SPACE /Шинэ Монгол технологийн коллеж/
Тусгай байр: GRAVITY FALLS /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль/
Буцагч төрөлд
1 дүгээр байр: С-137 /Монгол Улсын Их Сургууль/
2 дугаар байр: АРАВТ 2 / Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль/
3 дугаар байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /
Тусгай байр: NEW ROBO /Шинэ Монгол технологийн коллеж/ байрыг тус тус эзэллээ.




















